⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

АН: Авлигын хэрэгт холбогдсон төрийн тэргүүн хүртэлх албан тушаалтнууд ажлаа өгч, шалгуулах ёстой

ikon.mn ·Mongolia · world
Words
411
Chars
3040
AI summary
No

УИХ дахь Ардчилсан Нам (АН)-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус хурлаар эрх баригч намын удирдлагуудын холбогдсон хэрэгтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэн шаардлага гаргажээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн 10 жил манай улсын эдийн засаг дээрдсэнгүй. Энэ хугацаанд төрийн эрх мэдэлтүүд бүх төрлийн хулгайд орооцолдсон. Нөгөө талдаа 10 жилийн хугацаанд Монголын төрийн улсыг хөгжүүлэх зорилготой нам барьж байсан уу, гэмт хэргийн бүлэглэл барьж байв уу гэдэг мэдээлэл нээлттэй болж байгаа. Энэ хулгайд оролцсон Засгийн газрын болон бусад албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдөж, хэргээ шалгуулах ёстой гэсэн шаардлагыг Ардчилсан нам гаргаж байна. Цаашдаа хулгайд холбогдсон хүмүүст хариуцлага тооцох, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг Засгийн газраас шаардана. Тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгнө. Шаардлагатай гэвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Манай намын бүлгийн 42 гишүүн гарын үсэг зурж, Хянан шалгах түр хороо байгуулна. Бүх оффтэйк гэрээг нээлттэй ил тод болгоно. Сүүлийн 10 жил манай эдийн засагт орж ирсэн мөнгө хаашаа явсан бэ. Зарим хүний мэдээлж байгаагаар төрийн эрх мэдлийг хууль бус...

Open article