⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Аудитын байгууллагын нэрээр төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс мөнгө нэхсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

ikon.mn ·Mongolia · world
Words
234
Chars
1794
AI summary
No

Сүүлийн үед төрийн байгууллага болон төрийн албан хаагчийн нэр, албан тушаалыг барьж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг төөрөгдүүлэх, залилан мэхлэх гэмт хэрэг гарч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэх болсон. Тухайлбал, төрийн байгууллагын ажилтан мэтээр бусдад итгэл төрүүлж, “төрөөс зорилтот бүлгийн иргэдэд зориулан барьж буй хямд үнэтэй орон сууцанд оруулж өгнө” хэмээн хуурч, иргэдэд 90 сая төгрөгийн бодит хохирол учруулсан, мөн хөнгөлөлттэй орон сууцны урьдчилгаа төлбөрт 300 сая төгрөг авахаар тохиролцсон хэргийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн талаар мэдээлж байсан юм. Тухайн этгээд нь өмнө нь ажиллаж байсан төрийн байгууллагынхаа коридорт хууль бусаар байрлаж, өөрийгөө тус байгууллагад ажилладаг мэтээр ойлгуулж байжээ. Мөн 2024 онд өөрийгөө төрийн тусгай байгууллагад ажилладаг хэмээн бусдыг төөрөгдүүлж, байгууллагаас акталсан “Тоёота-200” автомашиныг хямд үнээр худалдана гэж иргэнээс 33 сая төгрөг залилсан хэрэг гарч байв. Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын нэрийг барьж, Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс мөнгө шилжүүлэхийг шаардсан тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, 40 настай М гэгч этгээд Тө...

Open article