ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Forbes”-т юу онцлов?
- Words
- 359
- Chars
- 2792
- AI summary
- No
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн “Байгалийн капитал ба ногоон санхүүжилт: Тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг” сэдэвт нийтлэл Форбесийн санхүүгийн зөвлөл (Forbes Finance Council)-ийн буланд саяхан нийтлэгдлээ. Р.Мөнхтуяа захирал Форбесийн санхүүгийн зөвлөлийн гишүүний хувиар сүүлийн 2 жил ХААН Банк төдийгүй Монголын банк санхүүгийн салбарын ололт амжилт, онцлог, туршлага сорилтын тухай Форбесийн платформд олон орны бизнес, нийгэм, банк санхүүгийн салбарын экспертүүдтэй зэрэгцэн хуваалцаж буй билээ. Өнгөрсөн хугацаанд Монголын тогтвортой санхүүжилтийн үйл явц, банкны салбарын дижитал замналын тухай нийтлэл гаргаж байсан юм. Тэгвэл энэ удаа Р.Мөнхтуяа захирал Монголын бэлчээрийн эдийн засгийн үнэ цэнийг бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэрт тусгах, бэлчээрийн доройтлыг сэргээхийн зэрэгцээ малчдын амьжиргааг дэмжихэд банк, санхүүгийн салбар хэрхэн хувь нэмэр оруулж болох тухай нийтлэлдээ онцолсон байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр нутаг нүүдлийн мал аж ахуй, малчин өрхийн амьжиргааны гол үндэс билээ. Санхүүгийн хүндрэл, гэнэтийн эрсдэлийг даван туулах боломж хязгаарлагдмал үед мал сүрэг нь өрхийн санхүүгийн нөөц болдог. Харин малын тоо...
Open article