⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Францын кино од Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдлоо татлаа

ikon.mn ·Mongolia · world
Words
503
Chars
3502
AI summary
Yes
Full story

French film star Gérard Depardieu has withdrawn his appeal against a court ruling in a sexual violence case against him. He acknowledged that his attitude toward women had often been demeaning and asked them for a deep and sincere apology. The 77-year-old actor took this step on the day a Paris appeals court hearing was due to begin.

Францын кино урлагийн од Жерар Депардье өөрийг нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан шүүхийн шийдвэрийг давж заалдсан гомдлоо буцаан татжээ. Тэрбээр эмэгтэйчүүдэд хандах хандлага нь ихэвчлэн доромж шинжтэй байсныг хүлээн зөвшөөрч, тэднээс "гүн бөгөөд чин сэтгэлийн" уучлалт гуйсан байна. Парисын давж заалдах шатны шүүх хурал эхлэх ёстой байсан өдөр 77 настай жүжигчин ийнхүү гэнэт буруугаа хүлээсэн нь бэлгийн зүй бус үйлдэл гаргаснаа няцааж байсан өмнөх байр сууриа эрс өөрчилсөн хэрэг боллоо. "Шүүхийн шийдвэр гарлаа. Намайг гэм буруутай гэж үзсэн. Би энэ шийдвэрийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна... Тиймээс би давж заалдах гомдлоо татан авахаар шийдлээ" гэж тэр мэдэгджээ. Ингэснээр тэр таван жилийн өмнө Парис хотод кино зураг авалтын үеэр хоёр эмэгтэйтэй зүй бус харилцсан хэрэгт хуулийн дагуу гэм буруутайд тооцогдож, түүнд оногдуулсан 18 сарын тэнсэн харгалзах ял хэвээр үлдэж байна. Шүүх хуралд оролцсон хоёр эмэгтэйн нэг болох Амели гэх нэрээр танилцуулагдсан эмэгтэй "Ялалт биднийх боллоо, бид үүнийг толгой дээгүүр хүлээн авч байна" гэж хэлжээ. Хэрэгт холбогдсон нөгөө эмэгтэй (шүүх хурал дээр Сара гэх хуурамч нэрээр тэмдэглэгдсэн) хэлэхдээ "Тэмцэл дууссан тул сэтгэл санаа маш их ...

Open article