Долоо дахь Жэймс Бондоор жүжигчин Роберт Паттинсон тодорч, Даниэл Крэйгийг залгамжлахаар болжээ
- Words
- 752
- Chars
- 5265
- AI summary
- Yes
Filmmakers announced on Monday that Robert Pattinson will be the next James Bond. He will become the seventh actor to play the famous British spy. Pattinson is also the first Bond since Amazon MGM bought the rights to continue the film series. The announcement follows what the source calls the longest gap in 007 history.
Даваа гарагт жүжигчин Роберт Паттинсоныг дараагийн Жэймс Бондоор тодруулсныг тус киноны уран бүтээлчид зарлалаа. Ингэснээр тэрбээр Британийн алдарт тагнуулчийн дүрийг бүтээсэн долоо дахь жүжигчин болж байгаа бөгөөд "Amazon MGM" компани уг кино цувралыг үргэлжлүүлэн бүтээх эрхийг худалдаж авснаас хойших анхны Бонд болж байна. "007"-гийн түүхэн дэх хамгийн урт завсарлагын дараа Паттинсоныг сонгож байгаа бөгөөд Даниел Крэйгийн дараа хэн энэ дүрийг залгамжлах тухай олон жилийн турш үргэлжилсэн таамаглалуудад цэг тавилаа. Энэхүү шийдвэр нь 2021 онд гарсан "No Time to Die" киноноос хойш таван жилийн дараа гарч ирж байна. Бондын 64 жилийн түүхэнд уг кино нь гол дүрийн баатрын үхлээр төгссөн анхны бүтээл байсан юм. Гэсэн хэдий ч Дэни Вильнёвын найруулах Бондын 26 дахь кинонд "007" дахин амилах болно. Паттинсон мэдэгдэлдээ "Жэймс Бонд бол кино урлагийн хамгийн домогт дүрүүдийн нэг бөгөөд '007'-гийн дүрийг бүтээх итгэл хүлээлгэсэн нь миний амьдралын хамгийн том нэр төрийн хэрэг юм" гэжээ. "Энэ дүрийг авснаа мөрөөдөл биеллээ гэж хэлэхэд ч багадна. Энэхүү төсөлд оролцож, гайхалтай багтай хамтран ажиллах гэж байгаадаа би хязгааргүй их баяртай байна” гэж тэр цааш нь мэдэгдсэн юм. Паттинсон уг ...
Open article