LendMN Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай 10 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа
- Words
- 325
- Chars
- 2630
- AI summary
- Yes
LendMN signed a $10 million financing agreement with the European Bank for Reconstruction and Development. The company said this is the first time an international development bank has provided financing in the fintech sector to support youth business, calling it proof of its 10 years of trust. The funds will be used for collateral-free, 100% digital loans at 1.99% interest for entrepreneurs up to age 34. LendMN NBFI JSC, a technology-based digital financial services provider, is marking its 10th anniversary with an event titled “Reshaping MSME Finance Through Fintech”.
Финтекийн салбарт анх удаа олон улсын хөгжлийн банкнаас залуучуудын бизнесийг дэмжих санхүүжилт татсан нь LendMN-ийн 10 жилийн итгэлцлийн баталгаа боллоо. Тус санхүүжилтээр 34 хүртэлх насны бизнес эрхлэгчдэд 1.99% хүүтэй, барьцаагүй, 100% дижитал зээл олгоно. Технологид суурилсан дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч ЛэндМН ББСБ ХК 10 жилийн ойгоо тохиолдуулан “Reshaping MSME Finance Through Fintech” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 10 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг байгууллаа. Тус санхүүжилтийн хүрээнд 34 хүртэлх насны бизнес эрхлэгчдэд зориулсан FlexiBusiness Youth бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байна. Олон улсын хөгжлийн банкууд залуучуудын бизнесийг дэмжих санхүүжилтийг голчлон арилжааны банкуудаар дамжуулан олгодог. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд ЕСБХБ-ын түнш болсон нь LendMN-ийн компанийн засаглал, эрсдэлийн удирдлага болон 10 жилийн тогтвортой өсөлтийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсний илрэл юм. LendMN өнгөрсөн 10 жилийн хугацаанд дижитал санхүүгийн үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, 2024 оноос хойш FlexiBusiness бүтээгдэхүүнээрээ дамжуулан 30,000 гаруй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчийн өсөлтөд ху...
Open article