ХУУЛЬ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ
- Words
- 207
- Chars
- 1676
- AI summary
- Yes
Mongolian President U.Khurelsukh announced at the State Palace today that he will submit a request to be released from his duties. The report says this is the first time a head of state has submitted such a request. For U.Khurelsukh, it is the fourth time he has requested release from a high state post. The law connected to the president's release request will be discussed and decided at a parliamentary session.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болсноо өнөөдөр Төрийн ордонд мэдэгдсэн. Энэ нь төрийн тэргүүн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буй анхны тохиолдол боллоо. Харин У.Хүрэлсүхийн хувьд төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн дөрөв дэх тохиолдол болж үлдэв. Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлттэй холбоотой хуулийн процесс хэрхэн явагдах талаар мэдээлэл хүргэж байна. Үндсэн хуульд зааснаар "Ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна" гэсэн байдаг. Энэ хүрээнд одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өгсний дараа шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэлх хугацаанд бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм. Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргах учиртай. Улсын Их Хурлын дарга нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байхдаа Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид "Ерөнх...
Open article