⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Б.Энхбаяр: Сайдынхаа ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд нэр төрөө сэргээлгэнэ

ikon.mn ·Mongolia · world
Words
123
Chars
921
AI summary
Yes
Full story

President U.Khurelsukh announced at the State Palace today that he will submit a request to be released from his duties. The wave of voluntary departures is set to continue with B.Enkhbayar, head of the Cabinet Secretariat. He met with the prime minister today and informed him that he would submit a request to be released. The headline says B.Enkhbayar will leave his ministerial job at his own request and restore his reputation.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болсноо өнөөдөр Төрийн ордонд мэдэгдсэн. Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх давлагаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяраар үргэлжлэхээр болж байна. Тэрбээр өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болсон тухай мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Ерөнхий сайд Н.Учралтай саяхан уулзаад гарч ирлээ. Ерөнхий сайдад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ хэлчихлээ. 110 сая ам.доллароос тодорхой хэмжээний мөнгө авсан нь гүтгэлэг гэж маш олон удаа хэлсэн. Өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайдын албан тушаалыг авах гэж энэ гүтгэлгийг тараасан. Монгол Улсын төрийн тэргүүн өөрөө ажлаа өгөөд нэр төрөө сэргээлгэнэ гэж ярьсан. Энэ бол манлайлал. Би улс төрч хүний хувьд сайдынхаа ажлыг өгөөд нэр төрөө сэргээлгэнэ" гэв.

Open article