⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

С.Шаарийбуу: Цахим өргөдөлд залуус олноороо гарын үсгээ зураарай, аав ээждээ яаж зурахыг нь зааж өгөөрэй

ikon.mn ·Mongolia · world
Words
236
Chars
1685
AI summary
Yes
Full story

Mongolian citizen Sh. Altantuya was killed in Malaysia in 2006 by others with extreme cruelty. Her father, S. Shaariibuu, has spent 20 years appealing to courts at various levels to have the case resolved truthfully and to obtain an apology. A petition was recently launched on change.org demanding a fair resolution of her case. He urges young people to sign it en masse and to show their parents how to sign.

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж, уучлалт гуйлгахын тулд талийгаачийн аав С.Шаарийбуу гуай 20 жилийн турш шат шатны шүүхэд хандсаар буй. Мөн саяхан талийгаач Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдэхийг шаардсан цахим өргөдлийг change.org платформд үүсгэсэн байна. Энэхүү цахим өргөдөлд залуус олуулаа гарын үсгээ зурж, платформд нэвтэрч гарын үсгээ зурж чадахгүй байгаа аав ээж, эргэн тойрны хүмүүстээ зааж өгөхийг С.Шаарийбуу гуай уриалав. Түүнчлэн Засгийн газраас Монгол Улсын иргэний амь нас онц хэрцгийгээр хөнөөгдсөн асуудалд анхаарч байгаа талаар талийгаачийн аав С.Шаарийбуу "Монгол Улс түүхэндээ анх удаа Димарш(Demarche) хийж байгаа. Урд нь хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй. Энэ нь улс хоорондын тулган шаардах бичиг гэсэн үг. Би өргөдлөө гаргасны дагуу Засгийн газар, Гадаад Харилцааны Яам шийдвэрээ гаргасныг Ерөнхий сайд асан Г.Занданшатар хүргэж өгч байгаа юм. Жирийн хүн үүнийг хүргэж өгдөггүй. Г.Занданшатар бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд байсан хүн учир өөр түвшинд, дэлхий дахин мэддэг хүн. Тэр хүн очиж хэвлэлийн хурал хийхэд амаргүй байсан. Маш хүнд нөхцөлд хийсэн...

Open article