Ирэх сараас иргэдэд үйлчлэх дүүжин тээврээр аюулгүй зорчих ДҮРЭМ
- Words
- 260
- Chars
- 1985
- AI summary
- Yes
A 4.2-kilometer cable car route in Khan-Uul district will start carrying passengers in December, linking the Khangardi stop in Yarmag with the Kharkhorin shopping center. It will have 98 cabins, each seating 10 passengers, and a one-way trip will take 12 minutes. The Ulaanbaatar Cable Car company presented safety instructions for riding the service.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн Хангарди зогсоолоос Хархорин худалдааны төв хүртэлх 4.2 км дүүжин замын тээвэр ирэх арванхоёрдугаар сараас иргэдэд үйлчилж эхэлнэ. Ингэхдээ 98 кабин тус бүрд 10 зорчигч суух бөгөөд нэг талдаа 12 минут явах юм байна. Уг тээврээр аюулгүй зорчих зааврыг өнөөдөр “Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас танилцууллаа. Дүүжин тээврээр зорчих төлбөрийг Улаанбаатар хотын нийтийн тээвэрт одоо ашиглаж буй төлбөрийн системээр төлөх тул хэрэглэж буй U Money картаа ашиглах боломжтой аж. Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр дүүжин тээврээр зорчих үнийг 1,500-2,000 төгрөгөөр тооцоолж буй ч одоогоор тасалбарын төрөл, үнэ, ажиллах цагийн хуваарь батлагдаагүй байна. Дүүжин тээврээр зорчигчийн аюулгүй ажиллагааны заавар: Өндрөөс айх айдастай, зүрх судасны өвчтэй, цусны даралт тогтворгүй иргэд эрүүл мэндийн байдлаа харгалзан, шаардлагатай тохиолдолд эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр зорчих эсэхээ шийдвэрлэнэ. Зогсоол, бүхээгт байршуулсан аюулгүй ажиллагааны заавар, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, ажилтны зааврын дагуу дараалал баримтлан сууж, буух. Бүхээгийг савлуулах, сэгсрэх, үсрэх, бүхээгийн хаалгыг нээхийг оролдох, бүхээгээс эд зүйл гадагш гаргах, ха...
Open article