Крымийн хойгийг Оростой холбодог Керчийн гүүрний авто замын зорчих хэсэг Украины агаарын цохилтын улмаас эвдэрчээ
- Words
- 557
- Chars
- 4051
- AI summary
- Yes
Ukrainian drones and missiles struck the Kerch Bridge on Tuesday, destroying the road section that links the Russian mainland to the Crimean peninsula. The hit was a symbolic blow to President Vladimir Putin, who was due to meet Chinese and US leaders two days later. Ukrainian President Volodymyr Zelensky also posted on social media.
Украины нисгэгчгүй онгоцнууд болон пуужингууд Мягмар гарагт Оросын үндсэн нутаг дэвсгэрийг Крымийн хойгтой холбосон Керчийн гүүрний авто замын хэсгийг сүйтгэсэн нь хоёр хоногийн дараа Хятад, АНУ-ын удирдагчидтай уулзах гэж байгаа ерөнхийлөгч Владимир Путиний хувьд бэлгэдлийн чанартай том цохилт боллоо. Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн сошиал сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэг болон зургуудаас харахад гүүрний гол замын хэсэг нуран тэнгисийн усанд унаж, томоохон цоорхой үлдээсэн байна. "Орос улс зам гүүр зэрэг манай дэд бүтцэд өдөр бүр довтолж байгаа. Оросын талд дайн үргэлж эхэлсэн газраа эргэж ирдэг болохыг бид сануулж байна” гэж Зеленский мэдэгджээ. 19 км урт гүүр нь Путиний 2018 онд нээсэн тэргүүлэх төсөл бөгөөд Крымийн хойгийг Орос улс 2014 онд Украинаас булаан авч, өөртөө нэгтгэсэн үйл явдлын бэлгэдэл юм. Кремлийн удирдагч Пүрэв гарагт Шэнжэн хотод АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нартай уулзах бөгөөд тэд Украины дайн болон өөр бусад сэдвүүдийг хэлэлцэх төлөвтэй байна. Зеленский энэ цохилтыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем, радарын систем болон цахим дайны чадавхыг системтэйгээр устгасан урьд өмнө байгаагүй ажиллагааны дараа болсон гэ...
Open article