Техникийн олон удаагийн саатлын дараа АНУ системтэй халдлагад өртөж байж болзошгүй гэх сэжгийг Рубио няцаалаа
- Words
- 421
- Chars
- 3114
- AI summary
- Yes
Over the past week, a series of technology disruptions has raised public concerns that they might be linked. U.S. Secretary of State Marco Rubio dismissed those concerns, saying there is “no evidence at all” that the incidents are connected. The disruptions cited include all flights in the U.S. being halted and problems with banking services and online services from Apple and Microsoft.
Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд гарсан технологийн цуврал тасалдлууд хоорондоо холбоотой байж болзошгүй гэсэн хүмүүсийн санаа зовнилыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио үгүйсгэж, тэдгээрийн хооронд ямар нэгэн холбоо хамаарал байгааг нотлох "ямар ч баримт алга" гэж мэдэгджээ. АНУ-д бүх нислэгүүд зогссон, банкны үйлчилгээ, Apple болон Microsoft компанийн онлайн үйлчилгээнүүдэд өргөн хүрээнд доголдсон зэрэг олон тохиолдол дараалан гарсантай холбогдуулан хүмүүс үүнийг АНУ-ын эсрэг чиглэсэн ямар нэгэн санаатай хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй хэмээн болгоомжлох болсон юм. "Бид ямар нэгэн системтэй халдлагад өртөөгүй. Эдгээр үйл явдлууд нь хоорондоо ямар ч холбоогүй, тус тусдаа зүйлс юм" гэж Рубио өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Кибер аюулгүй байдлын шинжээчид бас эдгээр доголдлуудыг хоорондоо холбоотой гэх ямар ч нотолгоо байхгүй, ихэнх асуудал нь хуучирсан дэд бүтцийг шинэчлэх явцад үүссэн гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Microsoft компанийн үйлчилгээнд томоохон доголдол гарч, АНУ даяар бүх нислэгийг хэдэн цагийн турш зогсооход хүргэсэн техникийн саатал тохиолдсон. Мөн Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA), АНУ-ын хэд хэдэн банк болон Apple компа...
Open article