⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Г.Дамдинням: Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулна

ikon.mn ·Mongolia · world
Words
191
Chars
1371
AI summary
Yes
Full story

Industry and Mineral Resources Minister G. Damdinnyam announced that fuel prices will be cut starting tonight. The decision lowers AI-92 by 150 tugriks and Euro-3, Euro-4 and Euro-5 fuel by 1,000 tugriks. He said about 20-30% of total fuel supplies are Euro-5, while the rest is Euro-2. He also noted that fuel supply had been very low in the past July, August, September and October.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны үнэ буулгах болсон талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнөө шөнөөс эхлэн АИ 92-ыг 150 төгрөгөөр, евро-3, 4, 5 төрлийн шатахууныг 1,000 төгрөгөөр хямдруулах шийдвэр гаргасан. Бид нийт шатахууныхаа 20-30 орчим хувийг евро-5, бусад нь евро-2 төрлөөр авч байгаа. Өнгөрсөн 7, 8, 9, 10 дугаар саруудад шатахууны хангалт маш бага байсан. Харин арваннэгдүгээр сарын захиалгаас харахад харьцангуй гайгүй байна. Энэ хэвээр үргэлжлэх байх. Аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулж 7 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгож, нөөц бүрдүүлэх чиглэлээр санхүүжилт гаргана. Энэ санхүүжилтийн механизм болон бусад эх үүсвэрүүдээр богино хугацааны арга хэмжээнүүдийг авч байгаа. Дэлхийн зах зээл дээр ирэх саруудад шатахууны үнэ буурна гэдэг хүлээлт байгаа. Энэ бууралт манайд ч нөлөөлөх ёстой. Тиймээс бид шатахууны үнийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Татаасын хувьд НӨАТ-ын баримтаас шууд хамаарна. Хилээр оруулж ирж байгаа бүх шатахуунд гаалийн бүрдүүлэлт хийгээд, цаанаа төлсөн, энд төлсөн татвартайгаа баталгаажсан байдаг. Түүнийг нь НӨАТ-ын бүртгэлийн системд хянаад нэгдсэн тоо гаргаж, манай яам руу хүргүүлснийг нь бид шийдвэрл...

Open article