⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Сиси хатан хааны ордон хэмээн алдаршсан Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа ирнэ

ikon.mn ·Mongolia · sports
Words
283
Chars
2131
AI summary
Yes
Full story

The classical music ensemble of Vienna’s Schönbrunn Palace will visit Mongolia for the first time. The palace is widely known in Mongolia as the home of Austria’s legendary Empress Sisi. The ensemble is set to present Viennese classical music to audiences in Ulaanbaatar.

Нэгэн үдэш Вена хотод очсон мэт… Австрийн домогт Сиси хатан хааны ордон хэмээн монголчуудын сайн мэдэх, Вена хотын алдарт Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн чуулга Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирж, Венийн сонгодог хөгжмийн гайхамшгийг Улаанбаатарын үзэгчдэд толилуулах гэж байна. Түүхийн хуудсыг сөхвөл, 1786 онд суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт Австрийн эзэн хаан II Иосефын хүсэлтээр Антонио Сальеритай хөгжмийн уралдаанд оролцож байсан газар нь Шёнбрунн ордны Оранжери танхим юм. 1754 онд баригдсан энэхүү түүхэн танхим эзэн хааны ёслол, хүлээн авалтын орчин байсаар иржээ. Хабсбургийн хаадын зуны өргөө байсан Шёнбрунн ордон, цэцэрлэгийн цогцолбор өнөөдөр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. 1997 онд байгуулагдсан Шёнбрунн ордны найрал хөгжим 2026 онд 10 мянга дахь тоглолтынхоо босгыг тэмдэглэхээр төлөвлөсөн нь тус ордны хөгжмийн уламжлалын цар хүрээг илтгэнэ. Харин энэ удаа Монголд Шёнбрунн ордны камер чуулгын хөгжимчид хүрэлцэн ирнэ. Арванхоёрдугаар сарын 2, 3-ны үдэш болох “Венийн Гала Концерт”-оор Штраусын “Үзэсгэлэнт хөх Дунай”, “Хаврын дуу хоолой”, “Өмнөд нутгийн сарнай”, Легарын “Алт ба мөнгө” вальс болон “Радецкийн марш” зэрэг сонгодог хөгжмийн алдарт бүтээлүүд эгш...

Open article