⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Нийт 21 аймгийн өрсөлдөх чадварын дундаж оноо 5.2 хувиар буурчээ

ikon.mn ·Mongolia · world
Words
158
Chars
1198
AI summary
No

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг өнөөдөр танилцуулсан юм. Уг судалгааны ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг анх удаа тэргүүлсэн. Тэгвэл судалгаагаар хамгийн бага оноо авсан таван аймгаар Булган, Говь-Алтай, Завхан, Дундговь аймаг оржээ. Өмнөх цогц судалгааг 2023 онд хийсэн бөгөөд тус судалгаатай харьцуулахад аймгуудын өрсөлдөх чадвар илт буурсан байна. Гурван жилийн өмнө аймгуудын өрсөлдөх чадварын дундаж 66.6 байсан бол энэ удаад 61.5 болов. Тухайлбал эдийн засгийн тамир, тэнхээгээр 51.1 хувьтай гарсан нь өмнөх судалгаанаас 11.4 хувиар буурсан үзүүлэлт. Мөн бизнесийн үр ашиг өмнөх судалгаагаар 70.4 хувь байсан бол энэ жил 60.3 хувь болсныг судлаачид онцоллоо. Аймаг тус бүрээс өөрчлөлтийг харьцуулахад таван аймгийнх өссөн бол үлдсэн 16 аймгийн оноо буурсан үзүүлэлттэй. Дундговь, Завхан, Дархан-Уул, Говь-Алтай, Архангай аймгийн дундаж оноо өссөн. Харин хамгийн их буурсан үзүүлэлттэй аймгаар Хэнтий тодорчээ. Аймгуудын өрсөлдөх чадварыг үндсэн дөрвөн бүлэгт хувааснаас Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Дорноговь, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймаг тэргүүлсэн байна.

Open article