Исламын шашин 2035 онд Христийн шашныг гүйцэж, дэлхийн хамгийн том шашин болох тооцоо гарчээ
- Words
- 791
- Chars
- 5380
- AI summary
- Yes
Pew Research Centre presented projections on Wednesday estimating that by 2035 Islam will become the world’s largest religion, surpassing Christianity in numbers. Pew has produced reliable and influential reports on religious demographics for 25 years. According to Pew, followers of Islam and Christianity are growing similarly.
"Pew Research Centre" төвөөс Лхагва гарагт танилцуулсан нарийвчилсан тооцооллоор 2035 он гэхэд Исламын шашин дэлхийн хамгийн том шашин болж, Христэд итгэгчдийн тоог гүйцэж түрүүлэх төлөвтэй болжээ. Шашны хүн ам зүйн талаар 25 жилийн турш найдвартай, нөлөө бүхий тайлангуудыг гаргаж ирсэн Pew төвийн мэдээлснээр Ислам болон Христийн шашныг дагагчид адилхан өсөж байгаа хэдий ч Исламын шашныг шүтэгчид хамаагүй хурдацтай нэмэгдэж байгаа гэнэ. Үүний гол шалтгаан нь муслимууд бусад томоохон шашны бүлгүүдтэй харьцуулахад илүү олон хүүхэд төрүүлдэгт оршиж байгаа юм байна. Pew төвийн хүн ам зүйч Конрад Хакетт "Гол шалтгаан нь хүүхдүүд буюу төрөлт юм" гэж тайлбарлаад шашин солих болон бусад арга замаар шашны харьяаллаа өөрчлөх явдал нь төрөлтийн түвшинтэй харьцуулахад өсөлтөд маш бага нөлөө үзүүлдэг болохыг хэлжээ. Pew төвийн мэдээлснээр 2020-2025 оны хооронд Исламын шашинтнуудын дунд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо (төрөлтийн түвшин) 3.1 байсан бол Христэд итгэгчдийн хувьд энэ үзүүлэлт 2.5 байсан байна. Харин бусад шашны бүлгүүдийн эмэгтэйчүүдийн хувьд дундаж төрөлтийн түвшин 1.6 байсан нь нэг үеийнхэн дараагийн үеэрээ бүрэн солигдоход шаардлагатай гэж үздэг 2.1 гэсэн түвшнээс доогуур үзүүлэ...
Open article