АТГ авлига, ашиг сонирхлын зөрчлийн 1032 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
- Words
- 64
- Chars
- 471
- AI summary
- No
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдлийн талаарх нийт 1112 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 1032 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо 185 нэгжээр буюу 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Open article