Айл өрхүүдэд худалдан борлуулж буй шахмал болон хагас коксон түлш лабораторийн шинжилгээгээр чанарын шаардлага хангасан гэж гарчээ
- Words
- 144
- Chars
- 1214
- AI summary
- Yes
Laboratory tests were carried out on pressed fuel sold to households in ger districts and on imported semi-coke fuel. The company IP Certification, which conducts third-party monitoring of products and services and issues conformity certificates, tested washed and enriched energy-coal pressed fuel and semi-coke fuel. The results showed that the fuel met quality requirements.
Гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулж буй шахмал түлш болон импортоор авч байгаа хагас коксон түлшинд лабораторийн шинжилгээ хийжээ. Тодруулбал бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хийж, тохирлын гэрчилгээ олгодог “Ай Пи Сертификэйшн” компани угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш болон хагас коксон түлшинд лабораторийн чанарын шинжилгээ хийж, үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын үйл явцад хөндлөнгийн хяналт, үнэлгээг хийсэн байна. “Ай Пи Сертификэйшн” компанийн баталгаажуулалтын албанаас мэдээлснээр хяналт, шинжилгээгээр нийслэлийн иргэдэд нийлүүлж буй бүтээгдэхүүн нь хатуу түлшний MNS 5679:2025 стандартын шаардлагыг хангасныг баталгаажуулж, нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээг олгожээ. Заавал баталгаажуулалтад хамруулах бүтээгдэхүүний жагсаалтад угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш, хагас коксон түлш багтсан бөгөөд түүхий эд, үйлдвэрлэлийн процесс, бүтээгдэхүүний хадгалалт, савлалт, шошгыг стандартад нийцсэн эсэхийг шалгадаг байна. Нийслэлийн хэмжээнд түлш борлуулах 446 цэгээр БНХАУ-аас худалдаж авсан хагас коксон түлш болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлшийг худалдан борлуулж...
Open article