Монголчууд өдөр бүр 600 сая төгрөгийн нөхөн төлбөр авдаг
- Words
- 201
- Chars
- 1436
- AI summary
- Yes
Mongolian insurers approve 93 out of every 100 compensation requests, while the comparable U.S. rate is about 90%, according to J.D. Power’s 2025 U.S. auto insurance claims survey. Mongolians receive 600 million tugriks in compensation every day. The remaining seven requests are rejected, and about two of those seven involve fraud.
Статистикаас харахад манай даатгалын компаниуд 100 нөхөн төлбөрийн хүсэлт тутмын 93-д нь олгодог байна. Харин энэ үзүүлэлт Америкт дунджаар 90 орчим хувьтай байдаг гэж J.D. Power компанийн 2025 оны АНУ-ын автомашины даатгалын нөхөн төлбөрийн судалгаагаар гарсан. Тэгвэл яагаад үлдсэн 7 тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байна вэ? Татгалзаж байгаа 7 тохиолдлын ойролцоогоор нь 2 нь залилангийн шинжтэй, 5 нь гэрээнд заагаагүй нөхцөл байдаг байна. Бид эндээс даатгалын компаниуд гэрээнд заасан бөгөөд үнэн зөв даатгалын нөхөн төлбөрийн хүсэлтүүдийн нөхөн төлбөрийг бүрэн олгож байгааг харж болно. Даатгалаас төлж байгаа нөхөн төлбөр нь үнэндээ даатгуулсан олон иргэдийн дундын мөнгө юм. Энэ дундын мөнгийг эрсдэлийн сан гэж нэрлэдэг. Даатгалын компаниуд дундын эрсдэлийн санг хамгаалах үүрэгтэй байдгийг бид мартаж болохгүй. Аливаа луйвар, залилангийн шинжтэй тохиолдол сүүлийн жилүүдэд ихэссэнтэй холбоотой нөхөн төлбөрийн хүсэлтийн үнэн зөв эсэхийг шалгаж тогтоох шаардлага ч мөн нэмэгдэж байгаа юм. Монголын Даатгалын Зах Зээлийн Холбооноос гаргасан судалгаагаар 2025 оны байдлаар 115,000 гаруй иргэд, компаниуд даатгалаас нөхөн төлбөр хүлээн авчээ. Энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Даатгалын компаниуд...
Open article