Испанийн домогт дуучин Хулио Иглесиас бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж эхэлжээ
- Words
- 368
- Chars
- 2728
- AI summary
- Yes
A Spanish court decided on Wednesday to open an investigation into singer Julio Iglesias. Two women who had worked for him accused him of sexual abuse and filed complaints. Iglesias has strongly denied the allegations.
Испанийн шүүх Лхагва гарагт алдарт дуучин Хулио Иглесиасын эсрэг мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргажээ. Ажилтан нь байсан хоёр эмэгтэй түүнийг бэлгийн хүчирхийлэлд буруутгаж, гомдол гаргасан юм байна. Иглесиас өөрөө үүнийг эрс үгүйсгэжээ. Өмнө нь Бахамын арлууд болон Доминиканы Бүгд Найрамдах Улсад үйлдэгдсэн гэмт хэргийг шүүх эрх мэдэл Испанид байхгүй гэсэн үндэслэлээр эхний гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, хэргийг дахин сэргээжээ. Гэрийн үйлчлэгч, физик эмчилгээний мэргэжилтэн болох эдгээр эмэгтэйчүүд 2021 онд Карибын тэнгисийн орнуудад байрлах Иглесиасын эзэмшлийн газруудад ажиллаж байхдаа бэлгийн болон бусад хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн талаараа гомдол гаргасан байна. Олон арван жилийн замналынхаа туршид 300 сая гаруй ширхэг цомог борлуулж, Грэммийн шагнал хүртэж байсан 83 настай Иглесиас эдгээр буруутгалыг "ор үндэсгүй худал" гэж мэдэгджээ. Тэрбээр хэзээ ч "ямар нэгэн эмэгтэйг хүчирхийлж, албадаж, эсвэл хүндэтгэлгүй харьцаж байгаагүй" гэж мэдэгдсэн байна. Мадридын шүүх "бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг" (үүнд бэлгийн халдлага болон бусад төрлийн гэмт хэргүүд багтана), түүнчлэн бие махбодод гэмтэл учруулах, хүний нэр төр...
Open article