⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

У.Отгонбаяр гишүүний санаачилгаар хаврын хахирт хурдан морь уралдуулж хүүхдийнхээ эрхийг "хамгаалдаг" болох нь

ikon.mn ·Mongolia · world
Words
1072
Chars
8231
AI summary
Yes
Full story

A draft law backed by MP U. Otgonbayar and 26 other MPs would amend the law on the National Great Festival Naadam. It was submitted on October 14, 2026. On November 18, the Standing Committee on State Structure discussed and supported taking it up. The change would restore spring horse racing that had previously been banned by a court ruling. The title sarcastically describes the initiative as protecting children's rights by racing fast horses in harsh spring conditions.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 26 гишүүний 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.11.18/ хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Өөрөөр хэлбэл, өмнө нь шүүхийн шийдвэрээр хориглоод байсан хаврын морин уралдааныг дахин сэргээх агуулгатай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг байнгын хорооны нэр бүхий гишүүд дэмжсэн хэрэг. У.Отгонбаяр нарын өргөн мэдүүлсэн хуулийн өөрчлөлтөд: - Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно. - Хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно. - Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа дараах шаардлагыг хангасан байна: морь уралдуулах замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, уралдуулах; уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах...

Open article