Гана улсын ерөнхийлөгч өөртөө шинэ онгоц худалдаж аваад ард иргэдээ бухимдуулав
- Words
- 574
- Chars
- 4098
- AI summary
- Yes
Ghana’s president has bought a new plane while many Ghanaians are struggling with high living costs. The aircraft is a French-made Falcon 6X costing $60 million. The purchase has caused a major political controversy, and opposition politicians have criticized President John Mahama’s administration over it.
Баруун Африкийн Гана улсын ард иргэдийн олонх нь амьжиргааны өндөр өртөгтэй тэмцэж буй энэ үед тус улсын ерөнхийлөгч өөртөө шинэ онгоц худалдан авчээ. Франц улсад үйлдвэрлэсэн, $60 саяын үнэтэй "Falcon 6X" загварын онгоц нь улс төрийн хүрээнд бас томоохон маргаан дэгдээгээд байна. Сөрөг хүчний улс төрчид ерөнхийлөгч Жон Махамагийн засаг захиргааг нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлаа буруу тодорхойлсон гэж шүүмжилж байгаа юм. Харин засгийн газрын зүгээс уг худалдан авалтыг зөвтгөж, Гана улсын эдийн засаг сайжирч байгаа тул шинэ онгоц худалдаж авах боломж бүрдсэн, мөн ерөнхийлөгчийн хуучирсан онгоцыг солих шаардлагатай байсан гэх зэргээр тайлбарлажээ. Махамагийн засаг захиргаа Гана улс олон жилийн турш үргэлжилсэн санхүүгийн хүндрэлийн дараа (үүний улмаас Олон Улсын Валютын Сангаас тусламж авахад хүрсэн) эдийн засаг сэргэж байгааг харуулахыг хичээж байна. Францын сансар, агаарын тээврийн "Dassault Aviation" компанийн үйлдвэрлэсэн уг онгоцыг Даваа гарагт Гана улсын агаарын цэргийн хүчинд хүлээлгэн өгсөн бөгөөд үнийг нь $61 сая гэж мэдээлжээ. Парламент өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уг худалдан авалтын гэрээг баталсан бөгөөд энэ нь Гана улсын цэргийн нисэх хүчний паркийг шинэчлэх өргөн ...
Open article