⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч албан тушаалаа буугаад тодорхой хугацаанд намын гишүүнчлэлээ сэргээхгүй, сонгуульд нэр дэвшихгүй байх ёстой

ikon.mn ·Mongolia · world
Words
326
Chars
2389
AI summary
Yes
Full story

MP H. Temuujin said the Democratic Party group in parliament briefed on current issues. He argued that Mongolia has systemic corruption and that removing one person or a small group from the system will not solve it. He said the whole system must be changed to fix corruption. He also said the president should not restore party membership for a certain period after leaving office or run in elections. A draft law on the President was posted on parliament's website on September 17 last year.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монголд тогтолцооны авлига бий болчихсон. Нэг хүн эсвэл хэсэн бүлэг хүнийг тэр тогтолцооноос холдуулснаар тэмцсэн болохгүй. Харин тогтолцоог бүхэлд нь өөрчилж байж авлигыг засна. Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд УИХ-ын цахим хуудаст Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл тавигдсан байгаа. Тэр хуулийн төсөлд 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж, Үндсэн хуулиар олгогдоогүй Ерөнхийлөгчийн эдэлж байгаа бүрэн эрхүүдийг хязгаарлах үзэл санаа тусгагдсан. Түүн дотор маш чухал гурван зохицуулалт бий. Тэр нь ямар зохицуулалт вэ гэхээр Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс нэг бүрэн эрхийн хугацаа буюу зургаан жилийн дотор улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй гэдэг зарчим. Яагаад энэ зарчмыг тусгасан бэ гэхээр, Ерөнхийлөгчтэй намын зовлон гэдэг нэг үзэгдэл бий. Ерөнхийлөгч болсон хүн болгон эргэж намаа самардаг. Би энэ суудлаас буугаад хаана улс төр хийх вэ гэдгээ хардаг учраас намаа буцааж авах гэж оролддог, намын дарга болох гэж зүтгэдэг. Энэ үзэгдэл Ардчилсан намд ч, Ардын намд байсан. Энэ үзэгдлээс бол улс төр байнга савладаг. Ерөнхийлөгч намаа буцааж авах зорилгынхоо хүрээнд хонгил у...

Open article