⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

У.Отгонбаяр: Телевизийн студид мэтгэлцэж болно

ikon.mn ·Mongolia · world
Words
290
Chars
2131
AI summary
Yes
Full story

MP U. Otgonbayar was among 26 lawmakers who submitted a bill on October 14, 2026 to amend the law on the National Great Festival Naadam. The Standing Committee on State Structure discussed the bill at its November 18, 2026 meeting and supported taking it up. The bill would restore spring horse racing, which had been banned by a court ruling. Otgonbayar said the issue can be debated in a television studio.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 26 гишүүний 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.11.18/ хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Өмнө нь шүүхийн шийдвэрээр хориглоод байсан хаврын морин уралдааныг дахин сэргээх агуулгатай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг байнгын хорооны нэр бүхий гишүүд дэмжсэн юм. Энэ асуудлаас үүдэлтэй УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төсөл санаачлагч У.Отгонбаярыг халз мэтгэлцээнд дуудсан боловч ирээгүй. Х.Баасанжаргал гишүүн мэтгэлцээнд ирээгүй талаар мэдээлэл өгч дууссаны дараа УИХ-ын гишүүн У.Отгонбаяр яагаад мэтгэлцээнд ирээгүй талаар тайлбар өглөө. Тэрбээр "Энэ хуулийн төслийг 25 гишүүн өргөн барьсан. Тиймээс гишүүдтэйгээ ярилцаж байгаад мэтгэлцээнд орох эсэх шийдвэрийг гаргах ёстой. Би ганцаараа шийдвэр гаргах боломжгүй учраас өнөөдрийн мэтгэлцээнд ирээгүй. Надтай ярьж тохирсон бол цагаа товлох боломжтой байсан. Хоёр талаасаа 100 хувь тохиролцоогүй. Хуулийг нэг баталчихвал насан туршдаа мөрдөөд явах боломж бололцоо байхгүй. Цаг үетэйгээ нийцэх ёстой. Өнөөдөр ний нуугүй ярихад энэ хуулийн ами...

Open article