ХОХИРОГЧИД: Зарим нь гарааш түрээсэлж амьдрахдаа тулж байна
- Words
- 433
- Chars
- 3054
- AI summary
- No
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах "Юникл таувер" ХХК-ийн Ю-Апартмент хотхоны захиалагчид байрандаа орж чадалгүй долоон жил болсон талаар мэдээллээ. Байр захиалж хохирсон иргэд Яармагийн шинэ хотын захиргааны үүдэнд өнөөдөр жагсаж, үүссэн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. "Бид өнөөдөр жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй нөхцөлд хүрсэн" Хохирогч н.Мөнхтогоо: 2022 онд Ю-Апартмент хотхонд захиалга өгсөн ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадахгүй хохироод байна. Энэ компани хоёр блок барилга барьж эхэлсэн. Тухайн үедээ А блок нь ашиглалтад ороод Б блокийн 98 айл нэмж захиалга өгсөн байдаг. Гэвч 100 хувь мөнгөө төлсөн ч өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй зарим нь гарааш түрээсэлж, зарим нь гудамжинд орох оронгүй амьдарч байна. "Юникл таувер" ХХК-ийн захирал нь захиалагчидтай уулзахгүй зугтааж байна. Иймд өнөөдөр жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй нөхцөлд хүрсэн. Саяхан барилгын компанийн төлөөлөлтэй уулзахад "Бид нар мөнгөгүй болсон учраас нэмж мөнгө өг. Ингэхгүй бол барилгыг цааш нь үргэлжлүүлж чадахгүй болсон. Тиймээс нэмж төлбөр авмаар байна" гэж ярьсан. Өнөөдрийг хүртэл зургаа, долоон жил хохирсон бид түрээсийн байранд давхар мөнгө төлөөд хохирч байгаа хүм...
Open article