АН: УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх хугацаандаа парламентыг тараах санаачилга гаргах ёсгүй
- Words
- 324
- Chars
- 2372
- AI summary
- Yes
The Democratic Party group in Mongolia’s parliament briefed reporters on current issues. MP Kh.Temuujin said the National Security Council had secretly taken over the large railway and coal corruption cases. He described the matter as organized crime on a scale that even big mafia abroad could not plan. He said the affair began with M.Enkhbold’s dismissal as parliamentary speaker. The party’s stated position is that the speaker should not initiate parliament’s dissolution while acting as president.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Түүх сануулъя. Анх төмөр зам, нүүрс гэдэг энэ том авлигын хэргүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нууцад авсан. Энэ бол дэлхийн улсуудад байдаг том мафи ч ингэж төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг. Энэ явдал М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаас эхэлсэн. Тэр хүн ҮАБЗ дээр энэ асуудлыг эсрэг зогсож байсан учраас, гаргаад, өөрийн бодлогыг дэмжих хүүхэлдэйнүүдийг авчирсан. ҮАБЗ-ийн шийдвэр гарах үед УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан. Тухайн үед би "Ерөнхийлөгч нутгийн дүүгээ УИХ-ын толгойд тавиад түүнийгээ ҮАБЗ рүү оруулж, шүүхийг шүүх биш, прокурорыг прокурор биш болгож, УИХ-ын гишүүдийг заналхийлж байгаад, авлигыг эхлүүллээ шүү" гэж хэлж байсан. Тиймээс энэ хэргийн ул, сууриас нь эхлэн шалгах ёстой. Тухайн үед шийдвэр гаргасан ҮАБЗ-ийн бүх гишүүн хариуцлага хүлээх ёстой. Үүнийг шударгаар шийдэхийн тулд хийх ёстой ажил байна. Нэгдүгээрт, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлэх гэж байна. Ингэхдээ УИХ-ын даргын огт эдэлж болохгүй хэд хэдэн эрх бий. Нэг нь УИХ-ын тараах. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж энэ саналыг УИХ руу оруулдаг. Гэт...
Open article