⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

С.Цэнгүүн: Ерөнхийлөгч сонгогдсон цагаасаа хойш ₮153 тэрбумыг зарцуулсан ч УИХ-д ямар нэгэн тайлан тавиагүй

ikon.mn ·Mongolia · world
Words
251
Chars
1892
AI summary
No

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн төсөв болон одон медальтай холбоотой асуудал яригдлаа. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Ерөнхийлөгч сонгогдсон цагаасаа хойш 153 тэрбум төгрөгийг зарцуулсан. Ерөнхийлөгчийн төсөв татвар төлөгчдийн мөнгөнөөс тавигддаг. Ерөнхийлөгч сүүлийн таван жилийн хугацаанд УИХ дээр ямар нэгэн тайлан тавиагүй. Бид бүхэн таны тайлантай танилцах ёстой. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд олгогддог төрийн шагналтай холбоотой Ерөнхийлөгчийн тамгын газарт дөрвөн удаа, Ерөнхийлөгчид хоёр удаа албан бичгээр хоёр удаа хандаж байсан ч хариулт авч чадаагүй. Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн тамгын газарт нийт хэдэн шагналын тодорхойлолт очсон байгаа вэ. Зарим хөгшин настай хүний шагналын тодорхойлолт 10 жилийн өмнө очсон боловч шийдэгдэхгүй яваад байдаг. Зарим танил талтай хүмүүс улс төрчдийн нөлөөгөөр хэдхэн сарын дотор шагналаа шийдүүлж авдаг. Та бүрэн эрхийнхээ хугацаанд хэдэн ширхэг одон, медаль гардуулсан бэ. Төрийн шагналтай холбоотой нийт хэдэн төгрөг зарцуулсан бэ. Үе үеийн Ерөнхийлөгч нар энэ тоог гаргаж өгч байгаагүй. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөө...

Open article