ИРГЭН: Ирэх онд нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлыг нэгдүгээрт тавиарай
- Words
- 356
- Chars
- 2774
- AI summary
- No
“Нийслэлийн төсөв-2027” иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт зохион байгууллаа. Төсвийн хөрөнгө нь иргэдийн татвараас бүрддэг. Иймээс иргэдийн санал, бодлыг сонсож төсөвт тусгахаар хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг хотын дарга Б.Пүрэвдагва хэлэв. Иргэд тулгамдаж буй асуудлууд болох авто замын түгжрэлийг бууруулах, зогсоол барих, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт, ногоон байгууламж, орон сууцны фасад шинэчлэлтэй холбоотой саналуудаа илэрхийллээ. Тухайлбал: Иргэн: Автобусны буудал дээр камертай мөртлөө ажилладаггүй. Камерын тоог нэмэх хэрэгтэй байна. Иргэн: Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлыг нэгдүгээрт тавиарай. Харьяа сургуульдаа хүүхдээ сургахгүй мөртлөө хүүхдийн сургууль амрахаар түгжрэл багасаж байна гэдэг. Ногоон байгууламж байгуулах, орон сууцны дулаалга, фасадыг хурдан шуурхай хийх хэрэгтэй. Иргэн: Баянгол дүүргийн Богд Ар хорооллын 1,000 орчим өрхийн олон хүүхэд өөр хороодын цэцэрлэгт явдаг. Энэ асуудлыг шийдэж өгвөл сайн байна. 2027 оны нийслэлийн төсвийн дийлэнх хувийг авто замын түгжрэлийг бууруулахад зарцуулахаар төлөвлөжээ. Түгжрэлийг бууруулахын тулд авто зам барих, н...
Open article