⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

ikon.mn ·Mongolia · world
Words
237
Chars
1626
AI summary
No

Монгол Улсын Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хотын дарга асан Х.Нямбаатарын талаар байр сууриа илэрхийлэв. Х.Нямбаатар Канад улсад байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн талаар сөрөг мэдээллийг сошиалаар цацсаар байгаа юм. Тэрбээр "Хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэсэн байдаг ч яс юман дээрээ хамгаалах юу ч байхгүй юм билээ. Захын нөхөд гүтгэж, доромжилж байгаа. Хамгаалах юмгүй учраас Ерөнхийлөгч улс орныхоо нэр хүндийг бодоод ажлаа өгөөд, нэр төрөө сэргээлгэхээс өөр аргагүй байдалд оруулж байна. Өнөөдөр төрийн тэргүүн чинь өөрөө эр зориг гаргаад, хүсэлтээ өгөөд явж байна. Чадаж байгаа биз дээ. Ийм нүүр бардам, ёс зүйтэй бай л даа. Намайг өчнөөн гүтгэж байгаа. Төрийн тэргүүний нэр хүндэд халдаж байгаа нь үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн гэмт хэрэг. Үүнийг тагнуулын байгууллага шалгаж, тогтоох хэрэгтэй. Үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна шүү дээ. Энэ бол төрийн эсрэг маш ноцтой гэмт хэрэг. Хууль зүйн сайд байсан хүн нь хилийн чанадад гарчхаад бусдыг гүтгэж байна. Янз бүрийн зургийн эвлүүлэх хийж байгаад. Тэр хүн хичнээн гүтгэсэ...

Open article