МХБ: Үнэт цаасны арилжаа түүхэн дээд түвшинд буюу 1.592 их наяд төгрөгт хүрлээ
- Words
- 73
- Chars
- 478
- AI summary
- No
2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны нийт дүн 1.592 их наяд төгрөгт хүрч, бүх цаг үеийн дээд үзүүлэлтээ шинэчиллээ. Өмнөх түүхэн дээд үзүүлэлт 2021 онд 1.41 их наяд төгрөг байсан бөгөөд энэ оны арилжаа уг түвшнээс 180 гаруй тэрбум төгрөгөөр давж байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн арилжааны цар хүрээ тэлж, хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэж байгааг илэрхийлэх чухал үзүүлэлт юм. Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Open article