Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сумын цахилгааныг маргааш 06:00-19:00 цагт таслахаар болсныг мэдэгдлээ
- Words
- 198
- Chars
- 1619
- AI summary
- Yes
Electricity will be cut tomorrow from 06:00 to 19:00 in Bagakhangai district and in Bayan, Bayanjargalan and Bayantsagaan soums of Tuv aimag, according to an announcement. The Ulaanbaatar Governor's Office press and public relations department announced the outage and referred to the 110/35 kV Bagakhangai substation that supplies railway crossing No. 7. The notice names the district, the three soums and the time window.
Нийслэлийн Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сумын цахилгаан эрчим хүчийг маргааш 06:00–19:00 цагийн хооронд таслахаар болсныг мэдэгдлээ. Энэ тухай НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сум, төмөр замын 7 дугаар зөрлөгийг эрчим хүчээр хангадаг 110/35 кВ-ын Багахангай дэд станцын 40 МВА чадалтай трансформаторын 110 кВ-ын талын оруулгын хэсэгт ноцтой гэмтэл үүсэж, тосны битүүмжлэл алдагдсаны улмаас трансформаторын тос их хэмжээгээр гоожиж, тоног төхөөрөмжийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Гэмтлийг яаралтай арилгахгүйгээр трансформаторыг цаашид ашиглах нь дотоод тусгаарлагч гэмтэх, богино залгаа үүсэх, улмаар трансформатор бүрэн ажиллагаанаас гарах өндөр эрсдэлтэй байна. Иймд гэмтлийг яаралтай арилгаж, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг цаашид найдвартай, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор 40 МВА чадалтай трансформаторыг тасалж, нөөц трансформатораар солих зайлшгүй шаардлага үүсжээ. Иймд "ЦДҮС" ТӨХК-ийн мэргэжлийн бригад 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06:00–19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хангамжийг түр тасалж...
Open article