⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

ikon.mn ·Mongolia · world
Words
1033
Chars
7484
AI summary
No

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар түүхэн гурван талт уулзалтынхаа дараа "энх тайвны хамтарсан тунхаглал" гаргажээ. Гурван улсын удирдагчид Пүрэв гарагт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын хүрээнд Хятад улсын зүүн өмнөд хэсэгт орших Шэньжэнь хотод 90 минутын турш уулзсан юм. Ерөнхийлөгч нар өмнө нь хоёр талын уулзалтуудыг хийж байсан хэдий ч энэ удаагийнх нь анхны гурван талт хэлэлцээ болж байна. Тус тунхаглалд "цөмийн дайнд ялах боломжгүй бөгөөд ийм дайныг хэзээ ч өдөөж болохгүй" гэж тэмдэглэхийн зэрэгцээ газрын тосны олборлолт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэд дэлхий нийтийн өмнө тулгарсан сорилтуудын эсрэг илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд "НҮБ-ыг шинэчлэхэд тууштай хандана" гэдгээ мэдэгдсэн байна. Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд төрийн албан тушаалтнуудын эдэлдэг халдашгүй дархан эрхийн асуудлыг хөндөж, "Олон Улсын Эрүүгийн Шүүх болон бусад ижил төстэй байгууллагууд өөрсдийн харьяаллын хүрээг урвуулан ашиглах ёсгүй" гэдэг дээр талууд санал нэгджээ. Трамп "Air Force One" онгоцоор Вашингтон руу буцах замдаа сошиал хуудсаа...

Open article