"22-ын товчооны авто замыг дулааны улиралд гүйцэтгэгч компаниар дахин засварлуулна"
- Words
- 178
- Chars
- 1371
- AI summary
- No
Хоёр жилийн өмнө 22-ын товчооны авто замыг засварласан ч эвдрээд буй. Уг авто замыг дулааны улиралд дахин засварлахаар болжээ. Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "22-ын товчооны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн (Төмөр замын гармын зүүн талаас Тэс петролиум ШТС хүртэл) ажлыг 2024 онд “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ хэрэгжүүлэн ажилласан. Тус шинэчлэлтийн хүрээнд авто замын хашлага солих болон зорчих хэсгийн хучилтыг гүйцэтгэсэн юм. Тухайн байршилд дулаан болон уурын шугам авто замын зорчих хэсгийн дагуу байрладаг бөгөөд дээрх шугамуудаас үзүүлэх нөлөөгөөр асфальт бетон хучилтын хийцэд халалт өгснөөр асфальт бетоны бүтээцийн шинж чанарт сөрөг нөлөө үзүүлж, авто замд том оврын тээврийн хэрэгсэл даац хэтрүүлэн тээвэрлэлт хийснээс шалтгаалан дугуй мөрний ховил их хэмжээгээр үүсэж, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байна. Иймд гэрээний үүргийн дагуу чанарын баталгаат хугацааны хүрээнд гүйцэтгэгч компаниар дулааны улиралд засварлуулахаар ажлын график гаргуулж байна" хэмээн мэдээлэв. “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг тэмдэглэг...
Open article