⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

АНУ-ын амьтны хүрээлэнгийн алдартай усны үхэр зочны малгайг санамсаргүй залгисны улмаас амиа алджээ

ikon.mn ·Mongolia · world
Words
372
Chars
2590
AI summary
Yes
Full story

Fiona, a nine-year-old hippopotamus, died after accidentally swallowing a visitor's knitted hat, the Cincinnati Zoo announced Thursday. She swallowed the hat last week and then began losing her appetite. Veterinarians tried several times to remove the hat. The zoo reported that the cause was the accidental swallowing.

Дэлхий дахинд алдаршсан усны үхэр Фиона санамсаргүй ноосон малгай залгисны улмаас насан эцэслэснийг АНУ-ын Цинциннати хотын амьтны хүрээлэнгийн захиргаа Пүрэв гарагт мэдэгджээ. Есөн настай уг усны үхэр өнгөрсөн долоо хоногт тус амьтны хүрээлэнд ирсэн зочны сүлжмэл малгайг залгисны дараа хоолны дуршлаа алдаж эхэлсэн юм байна. Эмч нар хэд хэдэн удаа малгайг гаргах гэж оролдоод амжилтгүй болжээ. "Манай гайхалтай малын эмч нар, хамгаалагчдын баг Фионад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр олон удаа оролдсон ч тэр амьд үлдээгүй гэсэн аймшигт мэдээг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа туйлын харамсаж байна. Өнгөрсөн долоо хоногт түүний амьдрах орчинд санамсаргүй нэвтэрсэн малгайг залгисны дараа малын эмч нар түүнд туслахын тулд чадах бүхнээ хийсэн юм” гэж амьтны хүрээлэнгийн захиргаа сошиал хуудсаараа мэдэгдсэн байна. Өнгөрсөн хэдэн өдөр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс түүний биеийн байдалд санаа зовж байлаа. Сошиал сүлжээний нэгэн хэрэглэгч "Би хэзээ ч усны үхрийг баагаасай гэж ийм их залбирч үзээгүй юм байна" хэмээн бичсэн байна. Зарим хүмүүс малгайн эзэн хүүхдийн эцэг эхийг буруутгаж байв. Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр тухайн хүүхэд малгайгаа агаарт шидэхэд тэр нь таазанд байсан сэнс...

Open article