⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Энэ өвөл олон жилийн дунджаас 5 хувиар илүү хүйтрэх төлөвтэй байна

ikon.mn ·Mongolia · world
Words
272
Chars
2089
AI summary
Yes
Full story

The 2026-2027 winter is expected to be 5 percent colder than the multi-year average. A dzud risk assessment puts 35 soums at very high risk, 247 at medium risk and 40 at low risk nationwide. Under the preliminary November dzud forecast, livestock wintering is expected to be very severe in 8 percent of the territory, severe in 18 percent, medium in 34 percent, slightly difficult in 24 percent and without difficulty in 16 percent.

2026-2027 оны өвөл цаг агаарын температур олон жилийн дунджаас 5 хувиар илүү хүйтрэх төлөвтэй байна. Зудын эрсдэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд 35 сум маш өндөр, 247 сум дунд, 40 сум бага эрсдэлтэй гэж гарчээ. Арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 8 хувьд мал өвөлжилт нэн их, 18 хувьд их, 34 хувьд дунд, 24 хувьд бага зэрэг хүндрэх бол 16 хувьд хүндрэлгүй байх төлөвтэй байна. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим нутгаар мал өвөлжилт их болон нэн их хэмжээнд хүндрэх төлөвтэй байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Мөн Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумдын зарим нутгаар зуншлага оройтож, гандуу болон гантай байжээ. Энэ нь өвөлжилтийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд иргэд, малчдад өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна. Үүнд: Өвөлжүүлэх малын тоо, төрөл, тарга хүч, өвс тэжээлийн нөөц, хэрэглээгээ урьдчилан тооцож, хээлтэй болон төл, т...

Open article