БОУАӨЯ: “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдэж байна
- Words
- 189
- Chars
- 1474
- AI summary
- Yes
A joint working group from the Mongolian and Russian Academies of Sciences met in Moscow on November 19, 2026, and handed over the final environmental impact study report for the Egiin Gol hydropower plant project to the Russian Academy of Sciences. The Mongolian side was led by Academy of Sciences President and academician S. Demberel, with 10 scientists taking part. The project is described as having favorable conditions for launch.
Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Москва хотноо хуралдаж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн судалгааны эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өглөө. Уулзалтад Монголын талаас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээчид, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газрын дарга З.Батбаяр нар оролцов. ОХУ-ын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн шинжээчид оролцсон. Энэхүү хэлэлцүүлгээр хоёр орны ШУА-ийн эрдэмтдийн багийн хоёр жил хийж гүйцэтгэсэн “Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” судалгааны ажлын голлох үр дүнг хэлэлцэж, эцсийн тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгөв. Мөн судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны арванхоёрдугаар сард болох Засгий...
Open article