Даатгалын компаниуд нөхөн төлбөрийг хэр хурдан шийддэг вэ?
- Words
- 135
- Chars
- 967
- AI summary
- Yes
Mongolian insurers settle auto and health compensation claims in an average of five to seven working days, according to a survey by the Insurance Market Association. The same indicator in the United States stands at 19 to 30 working days. The comparison highlights the difference in claims processing speed.
Монголын даатгалын компаниуд нөхөн төлбөрийг хэр хурдан шийдэж ажилладаг вэ? Даатгалын Зах Зээлийн Холбооны судалгаанаас харахад Монголын компаниуд автомашин болон эрүүл мэндийн нөхөн төлбөрийг дунджаар 5-7 ажлын өндөрт шийдэж олгодог аж. Харин Америк энэ үзүүлэлт 19-30 ажлын өдөр байдаг нь анхаарал татна. J.D. Power компанийн 2025 оны АНУ-ын автомашины даатгалын нөхөн төлбөрийн судалгаагаар нөхөн төлбөр олгож байгаа хурд ажлын 19-30 өдөр байна гэж тогтоожээ. Монголын даатгалын компаниуд өдөр бүр 600 сая төгрөгийн нөхөн төлбөр олгож байна. Нөхөн төлбөрийг шийдэхийн тулд бодитой хохирол мөн эсэх, луйвар байгаа эсэх, гэрээний дагуу байгаа эсэх зэргийг даатгалын компани шалгаж тогтоох үүрэгтэй аж. Учир нь даатгалын компанийн олгож буй нөхөн төлбөр нь олон мянган даатгуулагч нарын хураамжаас бүрдсэн дундын эрсдэлийн сангаас олгогддог. Энэ утгаараа даатгалын компанийн үүрэг нь энэхүү эрсдэлийн санг гэрээнд заасан, бодитой хохиролд л олгох явдал байдаг байна.
Open article