⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэхээ нарийн судалж байж тодорхой болгоно

ikon.mn ·Mongolia · politics
Words
211
Chars
1675
AI summary
Yes
Full story

U. Khurelsukh handed over his presidential duties ahead of schedule and transferred the state head's seal to Parliament Speaker S. Byambatsogt. Byambatsogt will serve as acting president until the next president is elected. He gave a briefing at the State Palace on the legal rules he will follow while performing presidential duties. According to the title, he said the details will be clarified after careful study.

Хугацаанаас өмнө Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн У.Хүрэлсүх төрийн тэргүүний тамгаа УИХ-ын дарга С.Бямбацогтод шилжүүлэн өгчээ. С.Бямбацогт дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэлх хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхдээ ямар хуулийн зохицуулалтаар ажиллах талаар УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "1993 онд Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан заалтын дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж ажиллана. Дараагийн шинэ Ерөнхийлөгчийг ард түмний санал хураалтаар сонгож, УИХ баталгаажуулж томилох хүртэл дөрвөн сарын хугацаа байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж ажиллана. Төрийн тэргүүн бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхтэй. Анх удаа үүсэж буй харилцаа учраас хуулийн хүрээнд яаж зохицуулах уу, яаж үүрэг гүйцэтгэх үү гэдэгт анхаарч ажиллана. Юуны өмнө ард түмнээ амар тайван байлгах, Монгол Улсын бүрэн эрхт байдалд анхаарна. Зайлшгүй тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдээс хэрэгжүүлнэ. Бусад тохиолдолд хэрэгжүүлэхгүй байх зарчим барьж ажиллана. Анх удаа ийм тохиолдол үүссэн учраас хуулийн зохицуулалт шаардлагатай. Үндсэн хуульд зааснаар Е...

Open article