Өрнөдийн цэргийн сургуулилалт явагдаж буй Польшийн нутагт Оросын пуужин унажээ
- Words
- 676
- Chars
- 4830
- AI summary
- Yes
Warsaw authorities said three objects entered Polish airspace on Friday morning, and one of them was a Russian cruise missile. Prime Minister Donald Tusk said the incident occurred while Western military exercises were taking place in the region, and he indicated that he did not consider it accidental. No one was killed and no damage was reported.
Баасан гарагийн өглөө Польшийн агаарын орон зайд гурван объект нэвтэрсний нэг нь Оросын далавчит пуужин байсныг Варшавын эрх баригчид мэдэгджээ. Тус улсын ерөнхий сайд Дональд Туск тухайн бүс нутагт Өрнөдийн цэргийн сургуулилалт явагдаж байх үед ийм явдал тохиолдсоныг санамсаргүй хэрэг биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Хүний амь нас хохироогүй, ямар нэгэн хохирол учраагүй ч Варшавын эрх баригчид энэ үйл явдлыг Москвагийн зүгээс үйлдсэн "өдөөн хатгалга" гэж тодорхойлжээ. Орос улс Украины нутагт 2022 онд дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын дайралтуудынхаа нэгийг явуулж байх үед энэхүү зөрчил гарсан бөгөөд Оросын тал одоогоор үүний талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш мэдэгдэлдээ "Х-101" загварын пуужин “Украины хилээс 50 орчим километрийн зайд орших, Польшийн зүүн өмнөд хэсгийн Новы Липовец тосгоны ойролцоох эзгүй газарт туссан” гэжээ. Нарийн тусгалтай уг далавчит пуужин орон нутгийн цагаар 06:30 цагийн орчимд унасан байна. Тус нутгийн оршин суугч Натали Шпонар хүүхдүүдээ сургуульд нь явуулахаар бэлдэж байх үед "исгэрэх чимээ сонсогдож, дараа нь бүдэгхэн цохилтын чимээ сонсогдсон” тухай ярьжээ. Пуужин унасан мөч ферм...
Open article