Украины рэпперийн амь насанд халдах төлөвлөгөөнд оролцсон үндэслэлээр Дани улс Оросын дипломатчийг хөөжээ
- Words
- 364
- Chars
- 2683
- AI summary
- Yes
Denmark's foreign minister, Lars Løkke Rasmussen, announced Friday that Denmark will expel Russia's defense attaché in Copenhagen from its territory. The decision is based on the suspicion that Russia may be behind an attempt to kill a Ukrainian rapper. Rasmussen said the Russian ambassador was summoned to the foreign ministry.
Украины рэпперийн амийг хөнөөх оролдлогын ард Орос улс байж болзошгүй гэсэн үндэслэлээр Копенхагенд суугаа тус улсын батлан хамгаалахын атташег нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргаснаа Дани улсын гадаад хэргийн сайд Баасан гарагт зарлажээ. Ларс Лёкке Расмуссен хэвлэлийн хурлын үеэр "Бид Оросын элчин сайдыг гадаад хэргийн яаманд дуудаж, Оросын батлан хамгаалахын атташег Дани улсаас албадан гаргах засгийн газрын шийдвэрийг танилцууллаа" гэж хэлээд түүнд долоо хоногийн дотор тус улсыг орхин явах хугацаа өгснийг дурдсан байна. Сайд мөн Дани улс Оросын иргэдэд Шенгений виз (Европын хил хязгааргүй бүсэд нэвтрэх зөвшөөрөл)-ийг олгохоо зогсоох асуудлыг хэлэлцэж байгааг нэмж мэдээлжээ. Энэхүү мэдэгдлийн дараа Данийн ерөнхий сайд Метте Фредериксен үүнийг "Дани болон Европ тивд үүсээд буй ноцтой аюулын нөхцөл байдлыг тод харуулсан жишээ" гэж тодорхойлсон байна. Тэрбээр цааш нь "Бид улам бүр түрэмгий болж, эрсдэлтэй алхам хийх хандлага нь нэмэгдсэн, мухардмал байдалд орсон Орос улстай нүүр тулгарч байна" гэж мэдэгджээ. Үүнээс өмнө Данийн Тагнуулын Албаны (PET) хүмүүс Орос улс 2021 оноос хойш хориглогдсон Данийн орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн тусламжтайгаар Копенхагены захын дүүрэгт...
Open article