⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Гэрэл зурагчин С.Цацрал, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
119
Chars
892
AI summary
Yes
Full story

Foreign Minister B.Battsetseg received cartoonist S.Tsogtbayar and photographer S.Tsatsralt and presented them with certificates as Mongolia's Cultural Envoys on the 20th of this month in 2026. S.Tsatsralt is an Honored Worker of Culture who has worked in documentary photography for more than 40 years. The source says this work has covered Mongolia's history, culture, nomadic heritage and natural beauty at home and abroad.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нарыг 2026 оны энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзан Соёлын элчийн гэрчилгээг нь гардуулав. Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Цацралт нь баримтат гэрэл зургийн салбарт 40 гаруй жил ажиллах хугацаандаа Монгол орны түүх, соёл, нүүдэлчдийн өв уламжлал, байгалийн үзэсгэлэнг дотоод, гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа уран бүтээлч юм. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр нь шог зураг, дүрслэх урлагийн салбарт ажиллаж, үндэсний үнэт зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан сурталчилж байгаа билээ. Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нар нь “Арт аялал” төслийнхөө хүрээнд Монголын түүх, соёлын өвийг эрэн сурвалжлах, судалгааны эргэлтэд оруулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллах юм. Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Open article