⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Финландын буланд зорчиж байсан Оросын ачааны хөлөг нисгэгчгүй онгоцны цохилтод өртжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
427
Chars
3159
AI summary
Yes
Full story

Russian and Finnish authorities reported that a cargo ship bound for Kaliningrad, an isolated Russian territory on the Baltic coast, was hit by a drone in the eastern Gulf of Finland. The vessel, named Sparta II, caught fire on Saturday morning. It then crossed into Finnish waters.

Балтийн тэнгисийн эрэгт тусгаарлагдсан Оросын нутаг дэвсгэр болох Калининградын чиглэлд зорчиж байсан ачааны хөлөг онгоц Финландын булангийн зүүн хэсэгт дроны цохилтод өртсөн тухай Орос болон Финландын эрх баригчид мэдээлжээ. Бямба гарагийн өглөө халдлагад өртсөн "Спарта II" нэртэй уг хөлөг онгоц галд автаж, улмаар Финландын усан хилд нэвтэрсэн байна. Уг халдлагын ард Украин улс байх магадлалтайг Финландын батлан ​​хамгаалах хүчнийхэн мэдээлсэн бол Киевийн эрх баригчид одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Финландын ерөнхий сайд Петтери Орпо "Дайн бидний ойр орчимд тулж ирлээ. Украин улс түрэмгийлэгчийн эсрэг тэмцэх эрхтэй" гэж мэдэгджээ. Калининградын захирагч Алексей Беспрозванныхын хэлснээр уг халдлагад хоёр дрон ашиглагдсан бөгөөд тус бүс нутгийн хангамжид ямар нэгэн "аюул заналхийлэл учруулаагүй" гэнэ. "Спарта II" хөлөг онгоц нь Оросын компанийн эзэмшилд байдаг бөгөөд 2022 онд АНУ-ын, харин энэ оны эхээр Украины засгийн газрын хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн юм байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Цахим хуудсанд нь дурдсанаар уг компани 2011 онд Оросын батлан ​​хамгаалах яамны бүтцэд байгуулагдсан бөгөөд 2015 оноос хойш цэргийн барилг...

Open article