АНУ-ын эрэн сурвалжилж байсан хар тамхины томоохон гэмт хэрэгтнийг баривчилснаа Мексикийн тал мэдэгдлээ
- Words
- 285
- Chars
- 2205
- AI summary
- Yes
Mexico's army announced Saturday that it had arrested a drug-gang leader who is one of the top 10 criminals sought by U.S. law enforcement. Mexico's National Defense Ministry identified him as Fausto Isidro Meza, known as 'Chapo Isidro.' The ministry's website also named two other leaders of his group in its account of events on Friday night.
Мексикийн арми Бямба гарагт АНУ-ын хууль сахиулах байгууллагуудын эрэн сурвалжилж байгаа хамгийн том 10 гэмт хэрэгтний нэг болох хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг баривчилснаа зарлалаа. Мексикийн Үндэсний Батлан хамгаалах яамны цахим хуудсанд мэдээлснээр "Чапо Исидро" (Chapo Isidro) гэгддэг Фаусто Исидро Меза болон түүний бүлэглэлийн өөр хоёр удирдагчийг Баасан гарагийн шөнө Синалоа мужид тусгай хүчнийхний явуулсан ажиллагааны үеэр баривчилжээ. Энэ үеэр Гуасаве хотод цэргүүд болон гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн хооронд буудалцаан болсны улмаас ойр орчмын иргэдийн дунд, тэр дундаа мэргэжлийн бэйсболын тэмцээн үзэж байсан хүмүүсийн дунд үймээн самуун дэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Мексикийн армийн мэдээлснээр 44 настай "Чапо Исидро" нь хүчирхэг Синалоа картелийн доторх хоёр өрсөлдөгч бүлэглэлийн нэгтэй холбоотой "Белтран Лейва" бүлгийн толгойлогч аж. Түүнийг баривчлах үеэр бүлэглэлдээ хоёрдугаарт эрэмбэлэгддэг хүн болон санхүүгийн үйл ажиллагааг хариуцдаг гэх өөр нэг эрэгтэй мөн баривчлагджээ. Тэднийг Мексикийн Агаарын цэргийн хүчний онгоцоор нийслэл Мехико хотод тээвэрлэн хүргэсэн бөгө...
Open article