Сахаргүй, үйлдвэрлээгүй ургуулсан жимс
- Words
- 208
- Chars
- 1421
- AI summary
- Yes
In the past, Mongolian nobles ordered dried fruit from distant places to indulge their wives and princesses. The most valuable cargo on camel caravans linking West and East included raisins, prunes, brown sugar and ice candy. Fruit has long been a rare food in Mongolia's harsh steppe climate. The season when fresh fruit appears on every table is now ending.
Хайртай хатад гүнж нараа эрхлүүлэх гэж тайж ноёд хатаасан жимс хаа холын газраас захидаг байсан гэдэг. Өрнөөс Дорныг холбосон тэмээн жингийн цувааны хамгийн нандин ачаа нь үзэм чавга, бор бурам, мөсөн чихэр байсан юм гэнэлээ. Хэзээ эртнээс Монголын тал нутгийн эрс тэс уур амьсгалд жимс гэдэг тийм л ховор идээ байжээ. Шинэхэн жимс ширээ болгонд алаглан байдаг улирал дуусаж байна даа. Яг үнэндээ бол бордооны жимсний улирал эхэлж байгаа нь энэ. Гэтэл яав, Монголд шинэхэн манго ороод иржээ. Чэжү /Jeju taste /гэдэг нэртэй, жимсээр нь хөлдөөсөн амттан. Сахаргүй, үйлдвэрлэлийн элдэв хольц байхгүй. Байгаль дээр ургадаг байдлаар нь хөлдөөж бэлтгэсэн эл манго жимс амттаны хэрэгцээ хангана, дээр нь аягатай буцалсан халуун усанд хийгээд уухад ханиалга намдаана. Өвлийн тэсгэм хүйтэнд шинэхэн жимсийг шимээр нь хүртэнэ. Химийн бордоогоор бордоод, хэдэн өнгө хувиргагч, гялалзуулагч бодис цацаад Монгол руу ачуулдаг, бүх харшлыг бүрэн гааруулдаг алим бананаас бүх талаараа ялгаатай. Улиралд нь байгалийн жамаар ургуулаад, хурааж хөлдөөсөн амтлаг манго, аргагүй амт бол араанд часхийж, тагнайд тасхийж байна аа. Дээр нь манго жимс хүний биед байдаг бүх булчирхайг дэмжинэ, ингэснээрээ дархлаа сайжруулна г...
Open article