Мафитай холбоотой хэрэгт шалгагдаж байсан Италийн цагдаагийн газрын дарга асан амиа хорложээ
- Words
- 611
- Chars
- 4604
- AI summary
- Yes
Former Italian police chief Gianni De Gennaro died by suicide, a source close to the matter reported on Saturday. He was 78 and had led Italy’s national police from 2000 to 2007. He was under investigation on suspicion of trying to obstruct a re-investigation into the 1992 killing of a senior anti-mafia official.
Италийн цагдаагийн газрын дарга асан Жанни Де Женнаро амиа хорлосон тухай уг асуудалд ойр эх сурвалж Бямба гарагт мэдээлжээ. Тэрбээр 1992 онд мафийн эсрэг тэмцэгч өндөр албан тушаалтны амийг хөнөөсөн хэргийг дахин шалгах ажиллагаанд саад учруулахыг завдсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан юм. 78 настай Де Женнаро 2000-аас 2007 оны хооронд Италийн үндэсний цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ. Италийн аюулгүй байдлын салбарын хамгийн нөлөө бүхий албан тушаалтнуудын нэг болох тэрбээр 1980, 1990-ээд онуудад Сицилийн Коза Ностра мафийн бүлэглэлтэй хийсэн тэмцэлд гол үүрэг гүйцэтгэж байв. Долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Сицилийн Кальтаниссетта хотын прокурорууд түүнийг гэрийн хорионд суулгах хүсэлт гаргаж байжээ. Энэ нь 1992 онд Палермо хотод мафийн эсрэг тэмцэгч шүүгч Паоло Борселлино болон түүний хамгаалалтад явсан таван цагдаагийн аминд хүрсэн автомашины дэлбэрэлтийн хэргийг шалгах ажиллагаанд саад учруулахыг завдсан гэх сэжигтэй холбоотой байсан байна. Шүүгч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ч прокурорууд давж заалдсан бөгөөд ойрын хоногуудад эцсийн шийдвэр гарахаар хүлээгдэж байсан юм. Ойрынх нь хүмүүсийн мэдээлснээр энэхүү мөрдөн шалгах ажиллагаа олон хүнд, тэр дундаа Д...
Open article