⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Ливийн эрэгт зогсож байсан Оросын байлдааны хөлөг Украины тэнгисийн дроны цохилтод өртсөн байж болзошгүйг мэдээллээ

ikon.mn ·Mongolia · world
Words
432
Chars
3130
AI summary
Yes
Full story

Officials said Sunday that a Ukrainian drone may have struck a Russian naval base in Libya, the latest case of the Russia-Ukraine war affecting the North African country. The attack occurred at a naval base in Benghazi, in eastern Libya. The Russian warship Mercury was seriously damaged in the strike, according to the report.

Ливи улс дахь Оросын тэнгисийн цэргийн баазад Украины дрон цохилт өгсөн байж болзошгүй хэрэг гарсныг Ням гарагт албаныхан мэдээлжээ. Энэ нь Орос-Украины дайны нөлөө Умард Африкийн энэ улсад хүрсэн сүүлийн нэг тохиолдол болж байна. Ливийн зүүн хэсэгт орших Бенгази дахь тэнгисийн цэргийн баазад болсон уг халдлагын улмаас Оросын байлдааны "Меркурий" хөлөг онгоц ноцтой гэмтэж, баазад гал гарсан тухай Ливийн цэргийн хоёр албан тушаалтан мэдээлжээ. Урьдчилсан шалгалтын дүгнэлтээр тухайн үед Ливийн баруун хэсэгт оршдог Украины зэвсэгт хүчний хянадаг баазаас хэд хэдэн тэнгисийн дрон хөдөлсний дөрвийг нь устгаж чадсан бол хоёр нь байлдааны хөлгийг оносон байна. Ливийн зүүн болон өмнөд хэсгийг хянадаг, өөрсдийгөө "Ливийн Үндэсний Арми" гэж нэрлэдэг зэвсэгт бүлэглэлийн албан тушаалтнууд нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр дээрх мэдээллийг хэвлэл мэдээллийн ажилтнуудад өгчээ. 2011 онд НАТО-гийн дэмжлэгтэй бослогын үр дүнд олон жил эрх барьсан дарангуйлагч Муаммар Каддафийн дэглэм унаснаас хойш Ливи улс хоёр хэсэгт хуваагдаад байгаа. Одоогоор нийслэл Триполи хотод НҮБ-ын дэмжлэгтэй засгийн газар байрлаж байгаа бол зүүн хэсэгт өөр нэг засаг захиргаа үйл ажиллагаа явуулж байна. Газрын тосоор баялаг тус у...

Open article