С.Гэгээн: Англи хэл сурах хамгийн сонирхолтой аялал номын хуудаснаас эхэлдэг
- Words
- 698
- Chars
- 4584
- AI summary
- No
Hippo олон улсын англи хэлний олимпиадын 2026 оны “ҮНДЭСНИЙ АВАРГА”, Дэлхийн финалд 7-р байранд шалгарсан НЕБ-ын 11-р сургуулийн сурагч Сод-Эрдэнийн Гэгээнтэй англи хэл суралцах үр дүнтэй аргуудын талаар ярилцлаа. - Англи хэлтэй анх хэрхэн танилцаж, хэл сурах сонирхол тань яаж бий болсон бэ? - Би багаасаа англи хэл дээр хүүхэлдэйн кино үзэж, ном унших дуртай байсан. Анх Peppa Pig цувралыг их үздэг бас үзсэн ангийнхаа үйл явдлыг өгүүлсэн номуудыг нь уншдаг байсан. Мөн Dr.Seuss-ийн The Cat in the Hat, Green Eggs and Ham гэх мэт богино өгүүлбэртэй, үгийн давталт ихтэй номуудыг уншдаг байлаа. Эдгээр ном шинэ үгсийг таньж, өгүүлбэрийн бүтцийг ойлгон, англи хэлээр бие даан унших дадалтай болоход минь их тусалсан. Сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан байсан болохоор ер нь ном уншиж л англи хэл сурсан даа. - Англи хэлний мэдлэгээ сорьж Hippo олон улсын олимпиадад оролцсон сэтгэгдлээсээ хуваалцана уу. - Хиппо олимпиад хэд хэдэн үе шаттай бас их олон оролцогчтой, өрсөлдөөнтэй олимпиад юм шиг санагддаг. Миний оролцсон ангилалд эхний шатанд 2200 гаруй хүүхэд оролцож, тэднээс 460 нь үндэсний финалын шатанд шалгарсан. Би үндэсний шатанд 1-р байр эзэлж, дэлхийн финалд шууд оролцох эрхтэй болсон....
Open article