⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу 26-нд бүх нийтээрээ АМАРНА

ikon.mn ·Mongolia · world
Words
188
Chars
1310
AI summary
Yes
Full story

A nationwide public holiday falls on Thursday, the 26th, this week. The date marks the 102nd anniversary of the adoption of the First Constitution and the proclamation of the Republic. Under the law on public holidays and commemorative days, November 26 is a nationwide rest day.

Энэ долоо хоногт бүх нийтийн амралтын нэг өдөр тохиож байна. Тодруулбал энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ой тохиох юм. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг. Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ Пүрэв гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-ны өдөр Нийслэл хүрээнд эхэлж, Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон Ардын цэргийн ангиудаас 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан. Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцү...

Open article