Улсын шалгалтад хиймэл оюуны технологи ашигласан гэх дуулианы улмаас Өмнөд Солонгосын боловсролын сайд огцорлоо
- Words
- 441
- Chars
- 3225
- AI summary
- Yes
South Korea's education minister Choi Kyo-jin resigned amid a scandal over alleged cheating with artificial intelligence during admissions exams. The allegations concern the university entrance exam known as Suneung, which was held on Thursday. Measures were taken to prevent cheating with AI tools during the exam.
Элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюуны технологи ашиглан хууран мэхэлсэн үйлдэл гарсан тухай дуулианы улмаас Өмнөд Солонгосын боловсролын сайд Чой Кё-жин албан тушаалаасаа огцорлоо. Пүрэв гарагт болсон их сургуулийн элсэлтийн шалгалт буюу "Сунын" (Suneung)-ы үеэр хиймэл оюун ухааны хэрэгсэл ашиглан хууран мэхлэх явдлаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан нь тодорхой хэмжээний эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд үүнд өөрийгөө буруутгаж, бүрэн хариуцлага хүлээж байгаагаа сайд мэдэгдсэн байна. Долоо хоногийн өмнө татварын мэргэшсэн нягтлан бодогчийн улсын шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн бичил камер, гар утас болон хиймэл оюун ухааны хэрэгслүүд ашигласнаа хүлээн зөвшөөрсөн юм. Үүний улмаас эрх баригчид дараа дараагийн шалгалтын үеэр нууц төхөөрөмжүүдийг илрүүлэх яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна. Нийт есөн цаг үргэлжилдэг "Сунын" шалгалт нь Өмнөд Солонгосын сая сая иргэний ирээдүйн ажил мэргэжлийн замналд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ёнхап агентлаг Ням гарагт мэдээлснээр сайд Чой "Хариуцсан сайдын хувьд би урьдчилан бэлтгэлээ хангалттай базааж чадаагүй гэсэн шүүмжлэлээс зайлсхийх аргагүй юм" гэж хэлжээ. Тэрбээр цааш нь "Шалгалт дууссан тул би хариуцлагаа гүнээ ухамсарлаж,...
Open article