⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Италийн үнэт эдлэлийн алдартай брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Пауло Булгари 89 насандаа таалал төгслөө

ikon.mn ·Mongolia · world
Words
430
Chars
3128
AI summary
Yes
Full story

Paolo Bulgari, one of the founders of a famous Italian jewelry brand, has died at 89. He was the grandson of a Greek silversmith and helped turn his family's jewelry business into an Italian luxury brand. His family announced the death on Saturday and called him 'the greatest jewelry master of our time,' praising his humanity and entrepreneurial talent.

Грекийн мөнгөн эдлэлийн дархны ач хүү, гэр бүлийнхээ үнэт эдлэлийн бизнесийг Италийн тансаг зэрэглэлийн брэнд болгон хувиргахад хувь нэмрээ оруулсан Паyло Булгари 89 насандаа таалал төгслөө. Гэр бүл нь Бямба гарагт энэхүү харамсалтай мэдээг дуулгахдаа түүнийг "манай цаг үеийн хамгийн аугаа үнэт эдлэлийн мастер" хэмээн өргөмжилж, хүнлэг чанар болон бизнес эрхлэгчийн авьяас билгийг нь онцгойлон дурджээ. Булгарийн олон арван жилийн турш удирдаж ирсэн уг брэнд нь зоригтой шийдэл бүхий загвар, өнгийг өвөрмөц аргаар ашигладгаараа дэлхийн супер моделиуд, Холливүүдийн одод болон цуглуулагчдын дунд алдаршсан билээ. 1937 онд Ром хотод төрсөн тэрбээр Грекээс дүрвэж, үнэт эдлэлийн бизнесийг үндэслэн байгуулсан Сотириос Вулгарисын ач хүү байв. Грекийн баруун хойд хэсэгт оршдог, мөнгөн эдлэлээрээ алдартай Эпирус мужийн Парамитиа тосгоноос гаралтай Вулгарис нь Оттоманы эзэнт гүрний ноёрхлоос зугтан Неаполь хотод суурьшиж, улмаар Ромд дэлгүүрээ нээхдээ урлах арга хэлбэр болон овгоо шинэ амьдрах орчиндоо тохируулан өөрчилсөн түүхтэй. Пауло Булгари сургуулиа төгсөөд удалгүй гэр бүлийн бизнестээ нэгджээ. Тэрбээр эцэг Жоржиотойгоо хамт ажиллаж эхлэхдээ үнэт чулуун дээр голлон ажилласан бөгөөд энэ чигл...

Open article